Хөгжлийн лиг маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Хөгжлийн лиг маргааш эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Пепси” хөгжлийн лигийн тэмцээн маргааш “Мон-Алтиус” БТДС-ийн зааланд эхлэх гэж байна. Дээд лигт хүч үзэх тамирчдыг сонгон шалгаруулах, сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын ур чадварыг хөгжүүлэх зорилготой тэмцээний “А” хэсэгт “Хасын хүлгүүд”, “Jaskal”, “Суварга”, МХТС, “Мобиком”, “Versus”, “Мотор сервис”, “Женерал”, “Эрдэнэдрийлинг”, “Таван импекс”, “В” хэсэгт “SBL”, “Ард даатгал”, “Баянгол”, “Хишигтэн”, “Оюуны гэрэл”, “Замын битум”, “Lode Star”, “Хадгаламж”, “Legacy Group”, “Bombardier” баг хуваарилагдсан байна.

Монголын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн жил 50 жилийнхээ ойд зориулж, нас насны ангилалд лигийн дөрвөн тэмцээн зохион байгуулсны нэг нь анхдугаар “Пепси” хөгжлийн лиг байв.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж