Еврокомиссийн төлөвлөгөөнд нэгдсэн хяналтын байгууллага байгуулах, хүндрэл учирсан банкуудад туслах сантай болох, хадгаламжийн хамгаалалтын ерөнхий системийг бүтээх зэрэг асуудлууд тусгаснаа хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр зорилгуудаа биелүүлэхийн тулд Брюссель Берлинд буулт хийж байна.
Европын холбооны Дотоодын зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Мишель Барнье Страсбург хотноо бүх евро бүсийн банкуудын нэгдсэн хяналтыг хийх байгууллага бий болгох төлөвлөгөөг есдүгээр сарын 12-нд танилцууллаа. Энэ зохицуулах байгууллага нь тус холбооны санхүүгийн байгууламжийн чухал элемент бөгөөд банкуудын холбоо байгуулах анхны алхам нь болж байна.
Хяналтын байгууллага нь евро бүсийн 17 орны 6000 банкинд хяналт тавих юм. Биелүүлэлтийг Майн дэх Франкфурт дэх Европын Төв банк хариуцах юм. Үүний зэрэгцээ Европын холбооны орнууд ээдрээтэй байдалд орсон санхүүгийн институтуудад туслах сан байгуулах юм байна. Уг сангийн хөрөнгийг банкуудаас авах татвараас бүрдүүлнэ. Хяналтын систем байгуулснаар Европын тогтворжуулалтын ESM сангаас зарим орнуудын Засгийн газрыг алгасан хямралын эсрэг тусламжийг шууд банкуудад өгөх боломжтой болно.
Германы канцлер Ангела Меркелийн (Angela Merkel) хэлснээр, “супер хяналтын байгууллага” нь тааруухан ажиллагаатай банкнуудын үйлдлийн төлөө татвар төлөгчдийн мөнгийг зарлагдуулахгүй байх зорилготой гэжээ.