
Ямартай ч Да.Габолдыг нийслэлийн орлогчид ахадсан улстөрч гэдэгтэй олон нийт санал нийлдэг. Үнэхээр ч тэрбээр Ерөнхийлөгч Г.Багабандийн үед Монгол Улсын Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшээд дэмжлэг авч чадаагүй цорын ганц хүн. Уг нь түүнийг сайн мэдэх хүмүүс, намын жирийн гишүүд нь Ерөнхий сайдын зангарагтай л гэдэг юм билээ. Гэхдээ “Да” яг энэ тухайд тун чиг азгүй гэнэ.
Угшлаараа МҮДН гарвалтай тэрбээр 1990 оны Ардын Их Хурдын депутат, Улсын Бага хурдын гишүүн төдийгүй Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллан улс төрийн гараагаа зангарагтайхан эхэлсэн. Улмаар 1992-1996, 19996-2000 онд УИХ-ын гишүүнээр суухын зэрэгцээ энэ хоорондоо Эдийн засгийн байнгын хорооны даргаар ч ажиллаад авсан. Ингээд хэсэг хугацаанд завсарлаж байгаад 2004-2008 оны хооронд Төмөр замын вант улсын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан.
Да.Ганболд орлогчоор ирэнгүүтээ л Туул голын хийгээд нийслэлийн газрын хөрсний блхирдол, мэдээж Улаанбаатарын утаанд дайн зарласан. Энэ ч хүрээндээ “Хотын агаарын, хөрсний, усны бохирдлыг эрс багасгана. Дэлхийн банк, КОЙКА зэрэг олон удсын банк санхүү, хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран хотын агаарыг цэвэршүүлэх талаар тодорхой төслүүд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна”, “Цэвэр түлш” төсөл хэрэгжүүлж, хагас кокс, шингэрүүлсэн хийн хэрэглээг нэмэгдүүлж, энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ. Экологийн цэвэр түлшний нөхөн олговрыг хэрэглэгчдэд олгох саналыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ. Гэр хорооллын өрхүүдийг утаа багатай түлшээр хангах замаар гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээ багасгана. Нам даралтын уурын зуухнуудын технологийг шинэчлнэ. Туул голын ай савд ашигт малтмал олборлох, усны эх үүсвэрүүдийн тэжээлийн мужийн дэглэм зөрчин хамгаалалтын бүсэд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй суурьшсан аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэх, газар чөлөөлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, тухай газруудад нөхөн сэргээлт хийлгэх арга хэмжээ авна. Хотын ногоон бүсийн рашаан булгуудыг иж бүрэн тохижуулж хамгаалалтад авах ажлыг, Туул голын сав газрын зөвлөл байгуулах асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран боловсруулж, Засгийн газарт оруулна. Хог дахин боловсруулах үйлдвэр байгуулна. Хог хаягдлын менежментийг сайжруулна. Химийн хортой болон эмнэлгийн хог хаягдлыг устгах байгууламж байгуулна” гэсэн амлалтыг дөрвөн жилийн дотор төгөлдөржүүлэн хийхээр зорилтоо болгон аваад байгаа.
“Мужик” гэж түүнийг хэлнэ гэх цөөнгүй улстөрч таардаг. Бүр Ардын намынхнаас ч тэр шүү. Оросоор инээнэ, ханиана. Англиар ч бас янз бзр болно. Ойлгоход, ойлголцоход энгийн нэгэн дарга хотын гэх дуусашгүй ажилд хүчлэн зүтгэж явна. Хотын утааны тухай асуудалд тэрбээр яалт ч үгүй “главный роль” билээ.