’’Tөрийн үйлчилгээ’’ өдөрлөг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

’’Tөрийн үйлчилгээ’’ өдөрлөг эхэллээ

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас баримтлаж буй бодлого шийдвэрийн хэрэгжилтийг сурталчлах, тухайн сумын тулгамдсан асуудлын талаар нээлттэй хэлэлцэх, цаашид  авах арга хэмжээний саналыг боловсруулах, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээг  хийх зорилгоор “Иргэнд ойрхон төрийн үйлчилгээ” өдөрлөгийг сумдад батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулахаар болсон. Уг ажлыг Халхгол, Матад сумдад энэ  сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.  Өдөрлөгийн үйл ажиллагааны хүрээнд тухайн сумын Засаг дарга, Тамгын газрын үйл ажиллагааг дүгнэхдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн дүнг нэгтгэн дундаж үнэлгээг гаргана. Хэлтсүүд батлагдсан удирдамжид тусгагдсаны дагуу үнэлбэл зохих заалт бүрийг 0-100 хувиар дүгнэх юм.    

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж