Онц дүн авсан сурагчдын уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Онц дүн авсан сурагчдын уулзалт болно

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс “Би онцын эзэн” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэхүү хөтөлбөр нь Ерөнхий боловсролын сургуулийн 1-7 дугаар ангийн сурагчдыг хамрах бөгөөд онц авсан сурагч бүр багшаасаа “Би онцын эзэн” картыг авах юм. “Би онцын эзэн” картын эзэн болсон сурагч бүр Паркт 50 хувийн хөнгөлөлттэй тоглолх бөгөөд давхар сонирхолтой бэлэг хүлээж байгаа.

Дашрамд дурдахад, онц авсан сурагч нарт зориулсан “Би онцын эзэн” уулзалт 9 сарын 15-нд Паркт болох бөгөөд урлагийн тоглолт, сонирхолтой, гэнэтийн бэлгээр дүүрэн байх юм.

М.УРИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж