
Төрийн байгууллагууд тэмдэглэлт ойгоо шинэлэг санал санаачилга гарган, бодит бүтээлч ажлуудыг өрнүүлэн өргөн дэлгэр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг зорин төлөвлөгөөт ажлуудыг эхлүүлээд байгааг дурдахад таатай байна.
Иймд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан УРИАЛАХ нь:
Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолуудлан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, хувийн хэвшил, иргэд олон нийт гадна орчныхоо өнгө үзэмжийг мэдэгдэхүйц сэргээж, байгууллагын ногоон байгууламжаа нэмэгдүүлэн сайжруулах, гэрлэн чимэглэл гэртүүлгийг орчин үеийн хэлбэр дизайнтайгаар тохижуулах, хотынхоо бүтээн байгуулалт, иргэдийн ая тухтай амьдралын орчин нөхцөлд бодитой хувь нэмэр болохуйц ажлыг хаврын урин цагийг угтан өрнүүлэх,
Байгууллага хамт олныхоо хурлаар хэлэлцэн шийдвэрлэсний үндсэн дээр төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид нэг өдрийн цалингаа түүхт ойдоо хандивлах ажлыг зохион байгуулахыг уриалж байна. Дээрх ажлуудыг зөв зүйтэй оновчтой арга хэлбэрээр зохион байгуулсанаар та бид санхүүгийн хүндрэлийг даван туулж аймгийнхаа түүхэн тэмдэглэлт ойг ёслол төгөдөр тэмдэглэн өнгөрүүлэх болно.
Иймд та бүхнийг аймгийнхаа төр захиргааны байгууллагаас гаргаж буй уриалгыг хүндэтгэн хүлээн авч ажил хэрэгтээ тусган ажиллахыг хүсье.