
Хойд Солонгосын алслагдсан тосгоны оршин суугчдын эгэл жирийн амьдрал сүүлийн үед зарим эх сурвалжуудаар гадаад ертөнцөд цацагдаж эхэлжээ. Тосгоны оршин суугчдын ихэнх нь өрхийн аж ахуй эрхэлж, тариалсан будаа, хүнсний ногоогоо зах дээр худалдаалж амь зуудаг талаарх дүрс бичлэгтэй мэдээлэл болон тэдний ярилцлага нийтлэгдэх болсон байна. Урьд өмнө нь иймэрхүү энгийн ардын амьдрал хамгийн нууцлагдмал сэдвүүдийн нэг байсан юм. Олон улсын шинжээчид дээрх явдлыг тус улсын шинэ удирдагч залуу Кимийн гадаад ертөнц дэх улс төрийн бодлого өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн энэхүү байдлыг хойд Солонгос улс төрийн хатуу дэглэмдээ шинэчлэл хийх эхний алхам байж болох талаар ч зарим эх сурвалжууд мэдээлж эхэлжээ.
Э.Анхтуяа