Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас зарлагдаад байна. Түүгээр Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Гэхдээ өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүйгээс цуцлагдаж, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах болсон нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд цаашид хэрхэхээ ярилцахаас аргагүйд хүргэв бололтой. Тус бүлгийн гишүүд одоо УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд цуглан ярилцаж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж