Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урлагийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урлагийн наадам болно

Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө “Төгс баясах” ТББ-аас зохион байгуулж буй “Хаврын баяр-бидний баяр” урлагийн наадам энэ сарын 24-нд болох гэж байна. Тус наадмыг хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой, “Хүртээмжтэй орчин” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, тэдэнд урлаг соёл, гоо зүйн мэдрэмжийг төрүүлэх, нийгмийн идэвхийг нь нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулахаар болжээ. Наадамд оролцох хүсэлтэй 5-18 насны хүүхдүүдийг энэ сарын 22-ныг хүртэл Нийслэлийн хүүхдийн төлөө газар бүртгэх юм байна.
Ц.Хишиг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж