
Аймгийн мал аж ахуйн мэргэжилтний сургалт болж Европын холбооноос хэрэгжүүлдэг “Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл” төслөөс “Мал эмнэлгийн эпидемиологийн үнэлгээ” сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсний дээр малчдыг нийгмийн даатгалд хамруулах, малын эрсдлийн даатгал, малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн талаар мэргэжлийн хүмүүс зөвлөмж өгч, мал эмнэлгийн арга хэмжээг хэрэгжүүлэх, мал үржлийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг өргөтгөх, мал эмнэлгийн талаар баримтлах бодлого, зорилт, малын өвчинтэй тэмцэх, шинжилт хөдөлгөөнд тавих хяналт, цөм сүрэг бүрдүүлж баталгаажуулах зэрэг нэн чухал асуудлыг хэлэлцжээ.
Мөн мал аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөний үеэр өнгөрсөн оны ажлынх нь үр дүнд дүгнэлт өгч, тодорхой зорилтууд дэвшүүлсэн байна Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид болон Засаг даргын зөвлөлийн хурлаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар хэлэлцээд тогтоол, захирамж, бодлого хөтөлбөр, журам заавар, төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулж байна. Энэ салбарыг эрчимжүүлэхийн тулд үүлдэр угсааг сайжруулах явдал чухал хэмээн үзэж ангилалт хийн шилмэл омгийн 83,7 мянга гаруй малыг цөм сүргийн бүртгэлд авсан, Бүрэгхангай, Бугат, Хишиг-Өндөр, Могод суманд үржлийн малын суурь бий болгосон ажээ. Баян-Агт сумын мал эмнэлэг үржлийн “Цэгээн булаг” аж ахуйн нэгж улсын хэмжээнд зарласан болзлыг хангасан бол Булган сумын “Хайлантайн булаг” үйлчилгээний нэгж аймгийн тэргүүний мал эмнэлэг, үржлийн нэгжээр шалгарч, Хутаг-Өндөрийн “НМДС”, Баяннуурын “Далын гол”, Гурванбулагийн “ГМЭ” зэрэг нэгж ажлаа үр дүнтэй зохион байгуулжээ. Гэвч дутагдал их байгааг энэ үеэр онцолсон юм. Сахуу, дотрын халдварын хордлого гээд олон хапвдарт өвчин нэмэгдсэний дотор үхэр, хонины цусан халдвар 1,6, шөвөг яр 1,3, галзуу ес дахин ихэссэн байгаа аж.
Зөвлөгөөнөөс хийсэн ажил, дутагдлаа шүүн ярилцсаны зэрэгцээ МАА-н талаар төрөөс баримтлах бодлого, Засгийн газар, Засаг дарын болон үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мал эмнлэг, үржлийн мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулж ур чадварыг нь дээшлүүлэх, цөм сүргийн малыг 100 мянгад хүргэх, малчдын бүлэг хоршоо нэмэгдүүлэх, хүн амыг мал аж ахуйн эрүүл, аюулгүй хүнсээр хангах зэрэг зорилтуудыг дэвшүүлжээ.