Байгалийн цогцолбор газраас сайр, чулуу зөөх болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Байгалийн цогцолбор газраас сайр, чулуу зөөх болжээ

“Говь Гурван Сайхан”  байгалийн цогцолбор газрын Зүүнсайхан уулын ар хэсэг Тоонотын амны Гунай гэдэг газраас сүүлийн үед хүмүүс сайр, чулуу зөөх болсон талаарх мэдээллийн дагуу тус газрын хамгаалалтын захиргааныхан шалгалт хийжээ.  Шалгалтаар  ӨМӨ 83-64, УБЕ 78-75 улсын дугаартай портер машинтай иргэд чулуу, сайр ачин байгалийн цогцолбор газрын хамгаалалтын дэглэм зөрчсөнийг таслан зогсоосон байна. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр Хүйтэний гол, Цэхэр цөөрөм гэдэг газруудад ашигт малтмал олборлосны улмаас эвдэрсэн газруудад нөхөн сэргээлт хийж буй аж ахуйн нэгжүүд хууль бусаар алт олборлож байгаа нь илэрчээ. Иймд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, “Эрэл” компаний олборлолт хийсэн газарт хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авах талаар Хонгор сумын ЗДТГ-т албан тоот хүргүүлсэн байна.

                                                                              /   Mongolnews.mn   /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж