Л.Болд элчин сайд П.Кэмпбэллийг хүлээн авч уулзжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Л.Болд элчин сайд П.Кэмпбэллийг хүлээн авч уулзжээ

Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Кэмпбеллийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Элчин сайд П.Кэмпбелл шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн байна. Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс АНУ-тай гуравдагч хөршийн харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээ нотолж, хоёр талын ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээний болон цаашдын зорилтын талаар Элчин сайдтай санал солилцсон тухай ГХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж