
Байнгын хорооны хуралдаанд оролцсон есөн гишүүнээс долоо нь түүнийг дэмжсэн юм. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нь өнгөрсөн даваа гаригт УИХ-ын даргад хандан төв банкны ерөнхийлөгчөөс огцрох хүсэлтээ өргөн мэдүүлжээ. Тиймээс УИХ-ын дарга хүсэлтийг нь хүлээн авч, хуульд заасан эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчийг томилуулах асуудлыг ийнхүү оруулж ирсэн байна. Эл асуудлыг маргааш зарлагдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд батлах учиртай.
Г.ДАРЬ