
Хөгжимт жүжгийн төрлийн оны шилдэг жүжгийн зохиолчоор зохиолч Ч.Ганхуяг "Хязгааргүй" жүжгээрээ, оны шилдэг жүжгийн зураачаар Монгол туургатан театрын "Хязгааргүй" жүжгийн зураач Д.Ариунболд, оны шилдэг эмэгтэй гол дүр номинацийн эзнээр "Хязгааргүй" жүжгээр дуучин, жүжигчин дуучин Д.Отгонжаргал, оны шилдэг эрэгтэй гол дүрээр Бат-Ундрах, хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрээр "Миний чин зоригт бяцхан найз" жүжгийн Жижгээгийн дүрээр жүжигчин Э.Цэрэнчимэд, шилдэг эмэгтэй туслах дүр номинацид тус жүжгийн Бүжингийн дүрээр жүжигчин Т.Энэрэл алтан цомын эзнээр шалгарлаа. Мөн шилдэг хөгжмийн зохиол, шилдэг найуулагчийн шагналуудыг ч гардан авлаа. “Гэгээн муза” наадмын тэргүүн дээд шагнал болох гранпри цомыг “Хязгааргүй” мюзиклийн уран бүтээлчид гардан авсан.
Зургийн цомгийг энд дарж үзнэ үү!