Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин Төлөөлөгч хатагтай Аржентина Матавелийг 2012 оны 9 дугаар сарын 12-ны өдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хатагтай Аржентина Матавели Хүн Амын Сангийн үйл ажиллагааг товч танилцуулав. Гадаад харилцааны сайд Л.Болд Хүн амын сангийн Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээ болон цаашдын зорилтын талаар Суурин Төлөөлөгч хатагтай Аржентина Матавелтай санал солилцлоо гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.