
Людмила Марковна Гурченко 1935 оны арваннэгдүгээр сарын 12-нд Харьков хотноо төрсөн ба ВГИК-ин жүжигчний ангийг 1958 онд төгсгөжээ. 1956 онд Ян Фридийн “Үнэний зам” киногоор карьераа эхэлэн байна. Мөн тэр жилдээ “Багт наадмын шөнө” гэдэг Э.Рязановын кинонд тоглон олны дунд алдаршжээ. 1983 онд Гурченкод Зөвлөлтийн ардын жүжигчин цол олгосон байлаа.
Ш.САМБУУ