Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээг дэмжлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2012.09.12/ хуралдаанаар "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжин санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь "Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцөв. Хоёр орны хооронд зорчих визийн нөхцөлийг хөнгөвлөх хэлэлцээрийн тухай асуудлыг тус байнгын хороо өмнө нь хэлэлцсэн бөгөөд хэлэлцээр байгуулах явцад процедурын алдаа гарсан гэж үзээд асуудлыг түр буцаасан билээ. Гадаад харилцааны яамнаас баримт бичгийг шинэчлэн УИХ-аар зөвшилцөхөөр дахин оруулж ирж буй бөгөөд уг асуудлыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Эх сурвалж: www.open.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж