Палестинд жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Палестинд жагсаал болжээ

Палестиний олон зуун иргэд ажилчдын цалинг нь бүрэн өгч чадахгүй байгаа болон бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн зэргийг эсэргүүцэн Ерөнхий сайдын байрны гадаа Засгийн газрын эсрэг тайван жагсаал хийсэн байна.

Тэдгээр жагсагчид Ерөнхий сайд Салям Файядыг буруутгаж байгаа юм.

Харин Ерөнхий сайд “Би энэ асуудалд хүчин мөхөсдөөд байна. Гадны хандивлагч орнуудын бидэнд өгөхөөр амласан олон зуун сая долларын тусламж бүтэлгүйтсэн. Тиймээс Засгийн газраас түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг хийж чадах зүйл маш бага байна” гэж өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж