“The Hunger Games 2” дэлгэцнээ гарна

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

“The Hunger Games 2” дэлгэцнээ гарна

Америкийн нэрт зохиолч Сьюзан Колинсийн зохиолоос сэдэвлэсэн адал явдалт, “The Hunger Games” киноны хоёр дахь шинэ анги дэлгэцнээ гарахаар зураг авалтаа эхэлснийг кино багийнхан өчигдөр мэдээлжээ.

“The Hunger Games” киноны нэгдүгээр анги дэлхий даяар 437 сая евро буюу 700 сая ам.долларын орлого олж байсан байна.  Тус киноны шинэ ангийг найруулагч Гари Росс найруулах бөгөөд түүний мэдээлснээр кино ирэх 2013 оны арваннэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийх юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж