Бурхан хүнийг дөнгөж бүтээчихээд байхад эрхтнүүд хоорондоо ширүүн маргалдаж гарлаа. “Хэн нь босс болох вэ?” гэж. “Бүгдийг чинь удирдаж, залж байдаг болохоор би босс” гэж тархи даналзлаа. “Надгүй та нар хаашаа ч явж чадахгүй шүү дээ” хэмээн хоёр хөл томорлоо. “Идсэн, уусныг чинь шингээж өгөхгүй бол өнгөрнө шүү дээ, та нар” гэж ходоод бас ханхалзлаа. “Харж чадахгүй бол хэн ч байгаад нэмэргүй” гэж нүд ширэв татлаа. Гэнэт тэндээс анус “Би ерөөсөө босс” гэж хэлэхэд нөгөө хэд нь хөшиж унатлаа хөхрөлдөв. Хөөрхий анус дуугаа хураав. Хэд хоног гүрийгээд, “тас жимийчихэв” Гэтэл тархи манарч, хөл гуйвж, гэдэс хямарч, нүд бүрэлзээд ирлээ. Тэсэхээ байгаад тэд анусыг боссоор сонгов. Энэ түүх босс болоход танд тархи байх шаардлагагүй, харин анусны нүх байхад л хангалттай гэдгийг сануулсан хэрэг билээ.
Зочин 2011-03-31 182.160.32.235
хахахахахах
Зочин 2011-03-31 202.170.69.67
kkkkkkkkkkk
http:goe mn 2011-03-31 202.131.225.147
GOE MNs iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886