Тегерантай хийсэн хэлэлцээр бүтсэнгүй

Хуучирсан мэдээ: 2012.09.12-нд нийтлэгдсэн

Тегерантай хийсэн хэлэлцээр бүтсэнгүй

Цөмийн эрчим хүчний олон улсын агентлаг (IAEA) Тегерантай Ираны цөмийн хөтөлбөрийн талаар эрчимтэй яриа хэлцэл явуулсан ч тодорхой үр дүнд хүрсэнгүй гэж IAEA агентлагийн тэргүүн мэдэгдлээ. Барууны орнууд Иранд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.

IAEA агентлаг Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ямар нэгэн ахиц гарахгүй байгааг тус байгууллагын Вена хотод нээгдсэн удирдлагын зөвлөлийн хуралдаан дээр Юкия Амано есдүгээр сарын 10-нд үг хэлэхдээ мэдэгдсэн байна. “Ираны идэвхтэй оролцоогүйгээр бүх асуудлыг бид нээлттэйгээр шийдэж чадахгүй учраас би түгшиж байна” хэмээн Амано хэлснийг AFP иш татан дамжуулжээ.

Барууны орнууд Иранд үзүүлэх шахалт дарамтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. АНУ ба Герман зэрэг орнууд Удирдлагын зөвлөлийн хуралдаан дээр Ираныг буруутгасан шинэ тогтоол гаргаж магадгүй. Олон улсын хамтын нийгэмлэгийг Ираны Парчин бааз дахь шинэ ажлын эхлэл түгшээж байна. Шинжээчид тэнд Ираны удирдлага цөмийн хөтөлбөрийнхөө ул мөрийг устгаж байж магадгүй гэж үзэв.

Үүнээс өмнө НҮБ-ын дарга Пан Ги Мун Иранд хандан цөмийн хөтөлбөрийнхөө эргэн тойрны асуудлыг яаралтай шийдэхийг уриалсан байлаа. “Цөмийн хөтөлбөрөө эхнийн гэдээ батлах шаардлагтай. Үүнийг НҮБ-ын тогтоолыг биелүүлэх замаар IAEA-тай хамтран хийвэл зохино” гэж Пан Ги Мун хэлсэн юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж