Бадминтоны аварга шалгаруулах тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Бадминтоны аварга шалгаруулах тэмцээн боллоо

Төв аймгийн хүүхдийн спортын дөрөвдүгээр их наадмын хүрээнд аймгийн
аварга шалгаруулах бадминтоны тэмцээн болов. Энэхүү спорт нь тус
аймгийнхны хувьд спортын шинэ төрөл бөгөөд сүүлийн үед уг спортыг
сонирхогчид их болсон байна. Тэмцээнд 7 багийн 30 гаруй тамирчид
оролцож, хурд хүч, ур чадвараа сорьсон юм. Тэмцээнд охидоос тэргүүн
байранд тавдугаар сургуулийн Б.Сонинбаяр, удаах байранд мөн тус
сургуулийн А.Анужин, Б.Мөнхзул, хөвгүүдээс тавдугаар сургуулийн
М.Амартүвшин, “Хүмүүн” цогцолбор сургуулийн Д.Эрдэнэчимэг, Алтанбулаг
сумын Ж.Баттүшиг нар тэргүүллээ. Харин багийн нийлбэр дүнгээр Ч.Ганболд
дасгалжуулагчтай тавдугаар сургуулийн баг, Д.Эрдэнэцэцэг
дасгалжуулагчтай “Хүмүүн” цогцолбор сургууль, Ж.Баттүшиг
дасгалжуулагчтай Алтанбулаг сумын багууд эзэлж алт, мөнгө, хүрэл
медалийн эзэд боллоо.


Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж