УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд 11.30 цагт нээгдэнэ. УИХ-ын нээлтийн үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө УИХ-ын Тамгын газарт нэрсээ өгөхийг анхааруулав.
УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үйл ажиллагааг шууд дамжуулах телевизүүд мөн энэ хугацаанд УИХ-ын Тамгын газарт албан бичгээр хүсэлт гаргах хэрэгтэй гэнэ. Энэ хугацаанаас хоцорсон хэвлэл мэлээллийн ажилтнууд хаврын чуулганы нээлтийн үйл ажиллагааг сурвалжлах эрхгүй гэв.
Б.АЛТАНСҮХ