Худалдааны шинэ гудамж нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Худалдааны шинэ гудамж нээгдлээ

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо шинээр орчин үеийн худалдаа-үйлчилгээний гудамж ашиглалтад орлоо. Монголын хөдөөд анх удаа олон улсын хотуудын жишгээр байгуулагдсан тус гудамжны барилга байгууламж, дэд бүтцийг шийдвэрлэхэд 795 сая 260 мянган төгрөг зарцуулжээ. Энэхүү гудамжны онцлог нь хүнсний бүхий л төрлийн бүтээгдэхүүнээс гадна бараа материал, барилгын материал, машин техникийн сэлбэг зэргийг нэг дороос худалдан авах боломжтой болж байгаа аж. Худалдааны гудамжны барилга байгууламж  орон нутгийн онцлогийг тусгасан хийцтэйгээс гадна  250-300 хүнийг шинээр  ажлын байраар хангаж байгаа юм байна.

Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж