
Хаврын чуулган нээгээд долоо хонож байна. Өнөөдөр УИХ-ын танхимд 65 гишүүн ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын даргын захирамж, Засгийн газрын тэргүүний айлчлал, хүлээн авагч тал болон хувийн зардлаар найман гишүүн гадаадад ажиллаж байгаа юм байна. Үүнээс Ц.Цэнгэл, Д.Зоригт, Сү.Батболд, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол С.Баярцогт нарын зургаан гишүүн БНХАУ-д, Л.Болд Афганистанд, М.Энхболд Австралид ажиллаж байна. Мөн Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Л.Гансүх нар нь өвчтэй учраас хуралдаанд оролцох боломжгүй гэж Чуулган, байнгын хорооны хуралдаан зохион байгуулах алба мэдээллээ.
Б.Энхмандах