Их Британий хааны удмынхны айлчлал эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Их Британий хааны удмынхны айлчлал эхэлжээ

Кембрижийн гүн, Хунтайж Уильям болон гүнж, гүнгийн хатан Кэтрин нар Өмнөд Ази болон Номхон далайн орнуудаар хийх есөн өдрийн айлчлалаа эхлүүлж, Сингапурт ирсэн байна. Их Британийн хааны удмынхны энэхүү айлчлал нь II Элизабет хатан хааны хаан ширээнд суусны 60 жилийн “очир алмазан ой”-н хүрээнд болж байгаа аж. Тэд Сингапурт айлчилсаны дараа Соломоны арал болон Тувалу улсыг зорих гэнэ. Кембрижийн гүн Уильям хатны хамтаар Сингапур улсад айлчлах үеэрээ Сингапурын ургамал судлалын хүрээлэнд зочилж, өөрсдийн ээж, Уэлсийн гүнж агсан Диана гүнжийн нэрээр нэрлэгдсэн цахирмаа цэцгийг үзэж сонирхох юм байна. Мөн тэд Малайзын Борнео арлын халуун орны ойд аялах гэнэ. Сингапур улс нь 1963 онд Их Британиас тусгаар тогтнож, Малайзын холбоонд нэгдсэн байна. Гэхдээ хоёр жилийн дараа үүнээс гарчээ. Дашрамд сонирхуулахад Кембрижийн гүн, Хунтайж Уильям болон гүнж гүнгийн хатан Кэтрин нар өнгөрсөн жил гэрлэсэн юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж