Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

Төв аймгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд сар, улирал бүр нээлттэй хаалганы өдөрлөгөр байгууллагынхаа үйл ажиллагааг иргэддээ сурталчилдаг. Энэ ажлын хүрээнд Төв аймгийн шилдэг цэцэрлэг болох “Ирээдүй” цогцолбор цэцэрлэг нээлттэй хаалганы өдөрлөгөө өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Тус цэцэрлэг нь гурван салбартай бөгөөд салбар бүр дээрээ зэрэг нээлттэй өдөрлөгийн хийсэн юм. Энэ үеэр өглөөний 09.00 цагаас эхлээд эцэг эхчүүдэд хүүхэд нь цэцэрлэг дээрээ ирээд хэрхэн шүдээ угааж, гараа угаан өглөөний хоолоо иддэг. Өдөр ямар програмаар хичээл хүмүүжлийн ажил явуулдаг зэрэг бүхий л үйл ажиллагааг үзүүлж байсан юм. Мөн хүүхдүүд нь цэцэрлэг дээрээ ямар илчлэг, тэжээлтэй ямар хоол иддэг талаар ч танилцуулсан хоолны үзэсгэлэнг гаргасан юм.
 

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж