УИХ-ын гишүүдийг яаралтай хуралдаандаа оролцохыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдийг яаралтай хуралдаандаа оролцохыг хүсэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүйн улмаас хойшлогдсоор байна. УИХ-ын даргын танилцуулснаар тангаргаа өргөсөн 71 гишүүнээс өнөөдрийн хувьд найм нь гадаад томилолттой, дөрөв нь дотоод томилолттой яваа аж. Харин нэг гишүүн өвчтэй. Одоогийн байдлаар чуулганы танхимд 33 гишүүн хүрэлцэн ирээд байгаа. Тиймээс ямар ч шалтгаангүйгээр хуралдаандаа ирээгүй гишүүд яаралтай танхимд орж ирэхийг хүслээ. Танхимд орж ирэхгүй байгаа гишүүдийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, О.Баасанхүү нар өнгөлж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж