Хүний эрхийг чиглэлээр сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Хүний эрхийг чиглэлээр сургалт зохион байгуулав

Олон Улсын “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллага, Төв аймгийн Боловсрол соёлын газар хамтран аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт “Хүний эрхийг хичээлийн хөтөлбөрт тусгаж, заах нь” сэдэвт сургалтыг явууллаа. Энэ сургалтыг  дэлхийн боловсролын чиг хандлага хүний эрхэд ээлтэй байх чиглэл рүү хэрхэн Монголын багш нар манлайлж оролцох вэ гэсэн зорилгын дор явуулж байгаа юм. Багш нар хүүхдүүдэд зааж байгаа хичээл бүрээрээ хүний эрхийг хүргэж болно гэдгийг ойлгуулж арга зүйн зөвлөгөө өгч байлаа. Мөн хүмүүжлийн эерэг аргууд ба сургуулийн орчин дахь харилцааны талаар ч мэдээлэл өгч байлаа. 

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж