Кенид мөргөлдөөний улмаас 39 хүн үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Кенид мөргөлдөөний улмаас 39 хүн үрэгджээ

Өнгөрсөн сард Кенийн Тана голын савд тариалан эрхлэн амьдардаг томоохон тариаланч “Покомо” болон үхэр хариулан амьдардаг томоохон малчин “Орма” овгуудын хооронд мөргөлдөөн гарч 52 хүн амь үрэгдсэн аймшигт хэрэг гарч байсан билээ. Харин өчигдөр тус овгуудын хооронд дахин мөргөлдөөн гарч, 39 хүн амь үрэгдсэн байна. Эдгээр хохирогчдын дунд гэм зэмгүй найман хүүхэд болон цагдаа нар байжээ. Мөн энэхүү мөргөлдөөний үеэр 300 гаруй хүн ойролцоох Килеленгвани тосгон руу дайрч, 167 морийг шатаасан байна. Сүүлийн үед эдгээр овгийнхны хоорондох газар нутаг болон усны нөөцний төлөөх тэмцэл ширүүсч ойролцоох тосгоны ард иргэдэд ихээхэн хохирол учруулах болжээ. Кенийн албаныхны үзэж буйгаар удаан хугацаанд үргэлжилсэн овгуудын хоорондох  зөрчил, тэмцэлдээний явцад хоёр овгийн иргэд хөрш Сомали улсаас зэр зэвсэг оруулж ирэх болсон байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж