Эрүүл мэндийнхэн хангалттай үнэлгээ авчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийнхэн хангалттай үнэлгээ авчээ

Сэлэнгэ аймгийн 17 сумын эмнэлэг интернетэд холбогдож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зайн оношилгооны цахим нэгдсэн сүлжээг ашиглаж, шаардлагатай мэдээ, мэдээллийг шуурхай солилцон эмч мэргэжилтнүүд ажлын байрандаа суралцаж байна. “Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийх шалгуур”-ын дагуу 17 сум, зургаан тосгоны Эрүүл мэндийн төвүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт үнэлгээ хийхэд 84 хувь нь хангалттай үнэлэгджээ. Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 1757 эхэд үзлэг хийж, 1248 эмэгтэйг диспансерийн хяналтад авсан байна.

Р.Бумдарь /Сэлэнгэ/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж