Н.Энхээ өндөр амжилттай зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Н.Энхээ өндөр амжилттай зодог тайллаа

-Дэлхийн аваргын хошой мөнгөн медальтан болсноор Н.Энхээ
өндөр амжилттай зодог тайллаа-

Оны сүүлчийн өдрүүдэд хүн бүхэн хийсэн бүтээснээ дүгнэн цэгнэж,
хойшид хийж бүтээхээ ургуулан боддог. Тамирчид ялангуяа бэлтгэл
сургуулилт сэтгэлийн тэнхээгээр урагшилдаг.

Түүний амжилтийн түүхээс:
Одоогоос
арваад жилийн тэртээ хаанаас нь ч харсан тэхийн шагай шиг монгол бор
залуу. Эр зоригийн No1 спорт болох UFC, MMA-д Дэлхийн аврага болох
зорилго өвөрлөн Америк-д ирж боксын олсон рингээс UFC-ийн найман талт
төмөр хашаатай дэвжээнд хөл тавьснаар өнөөг хүртэл.

"Америк дахь
бөхийн гурван том клуб-ийн нэг болох Gracie Jiu Jitsu клубд Гишүүн
Тулаанч, мөн Гишүүн Бөх байж амьралынх нь халуун тогоонд нь буцалж,
алдаж, онож, Цалинтай тамирчин явсаар, өнөөдөр өндөр амжилтанд хүрсэнээр
зодог тайлсан азтай аавын хүү. Тэрээр Америкт тугал ч хариулсан туг ч
барьсаан өнгөрсөн арван жилд." Улмаар 2003 онд хоёрдугаар байр 2004, 2005 онуудад (new york
state champion) муж улсын аврага гэдэг эрхэм цолын эзэн болсоны дараа
буюу 2005 ондоо олон улсын бүтэн кантакттай тэмцээнд медалийн төлөөх
тоглолтонд, (heel hook) буюу өсгий өлгөх мэхэнд орж, шагай мултарч,
шөрмөс сунасанаар, ёстой л нөгөө дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу
гэгчээр болохуй. Дэлхийн дэвжээний медаль тэртээ хол харагдахтай үгүйтэй
байх энэ л хатуу үед нь Н.Энхээгийн багш нь зөнгөөр нь орхисонгүй
клубынхаа тамирчидийн бэлтгэл хангагч хийлгэж, цалин өгөх ивээн
тэтгэгчтэй болгож тусалсан байдаг.

Н.Энхээ ч өөрөө бага
наснаасаа эхлэн бэлтгэл сургуулилтаар олж авсан босоо тоглолт буюу
боксын ур чадвараа нөхөддөө хуваалцаж, мөн хажуугаар нь бэлтгэл
хангагчийн ажил цөөхөн цагтай байдаг учир болоцоогоо ашиглан,
боловсролдоо анхаарч коллежд суралцаж зундаа богино хугацаагаар трак
барьж бусдын нэгэн адил хийдгийг хийж амжилт бүтээлийн өөд асаатай
итгэлийн цогтой тэмүүлсээр.

2007 онтой золгосон, эл үед ""Энхээг
" зодог тайлья багшаа, та намайг рингийн шүүгч болоход туслаарай" гэж
хэлэхэд нь багш нь, "энэ их хүч авьяас боломжийг, ингээд орхих гэж үү?"
гэж асуусан гэдэг. Үүнийг сонссон Энхээ хэсэг гайхаж л дээ. " Намайг
дүрэмгүй тулаандаа эргээд тогло" гэж байгаа юм боловуу гэж ч бодож.
Гэтэл багш нь өнөөдрийн амжилтыг нь олж хараад хэлсэн үг аж. Энхээ
түүнийг даруй ойлгож "би чинь дүрэмгүй тулаан нэрээр jiu-jitsu-ийн
эрдэмд, аль хэдий долоон жил хичээллэж. Гэхдээ дүрэм нь өөр, дүрэмд нь
яаж дасах вэ? гэж бодож байсан гэдэг.

Ингээд л jiu-jitsu-ийн бэлтгэл
сургуулилтаа тууштай хийсээр дэлхийн аврагийн хошой мөнгөн медальтан
гэсэн түүхэн амжилтийн хуудсыг эргүүлсэнээр түүхэн амжилтын эзэн болж
зодог тайллаа.

Тэрээр Америкт төвтэй олон улсад салбартай
Монцамэ сэтгүүлийн оны арван хүний тоонд багтаж шалгарсан ба үүнийг нь
монгол дахь салбарын эрхлэгч Булган баяр хүргэж мэдээлсэн байна. Мөн
Америкт төвтэй Submission Wrestling сэтгүүлд 2010 онд амжилттай
барилдсан бөхчүүдийн жагсаалтанд орж сэтгүүлийн зүгээс албан ёсоор
баярын мэдчилгээ дэвшүүлсэн юм.

Зодог тайлах ёслол дээр нь олон жил
хамтарч хөлс хүчээ гаргасан багш нь олон улсын бөхийн холбооноос
ирүүлсэн дэвжээний шүүгчийн үнэмлэх гардууллаа.

Том зорилгын эхлэл ба төгсгөл
Тасралтгүй бүтэн гурван жил бэлтгэл хийсний дараа буюу UFC-ийн бүтэн кантакт-д
2003 он Мужийн аврагийн мөнгөн цом – UFC -New york
2004 он Мужийн аврагийн алтан цом – UFC -New york
2004 он Олон улсын тэмцээний шагналт байр – UFC -New york
2005 он Мужийн аврагийн алтан цом – UFC -New york
2005 он Олон улсын тэмцээний шагналт байр – UFC -New york
2007 он Мужийн аврагийн шагналт байр -Jiu-jitsu -New york
2008 он Мужийн аврагийн шагналт байр -Jiu-jitsu -New york
2009 он Дэлхийн цомын тэмцээний хүрэл медаль -Jiu-jitsu – ILLINOIS
2010 он Зүүн бүсийн аврагийн мөнгөн медаль – Jiu-jitsu – ILLINOIS
2010 он Олон улсын тэмцээний хүрэл медаль – Jiu jitsu chicago il
2010 он USA open, аврагийн тэмцээнээс мөнгөн медаль – Jiu-jitsu -Florida
2010 он Дэлхийн аврагийн мөнгөн медаль – Jiu jitsu -California
2010 он Дэлхийн аврагийн хүрэл медаль – Jiu jitsu -California
2010 он Дэлхийн аврагийн мөнгөн медаль – Submission – Jiu jitsu Texas USA

Tулааны ринг, бөхийн дэвжээнд, зөөлөн самар гэж үгүй.
Тэд
ёстой л нөгөө ""галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй" гэдэг шиг
сайхан эр зоригтнууд. Медаль, медалийн өнгө, түүнийг дагаж буй нэр хүнд,
мөнгөн шагналын төлөө бүхий л хүчээ дайчилна. Тамирчины алдар хямдхан
олддоггүй гэдэг нь энэ болой. "Нэгээр дутуу бол мянгаар дутуу" гэгчээр эхний гурваас бусад нь медальгүй хоцoрно.

New York-н найзуудын уулзалт
2009 оны намар бидний хэдэн нөхөд ярилцаад гаргасан шийдвэр
Манайд
ирээрэй нэвтрүүлгийг урья. Түүгээр Энхээг ярилцлага өгүүлээд хийж буй
бэлтгэлийг нь нэвтрүүлгээр гаргаад UFC, MMA-д авсан гавьяа шагнал цомыг
нь үзүүлж амжилтуудаа танилцуулаад. За xө ингээд дараа нь хэдүүлээ хамт
сайхан хоолны газар орж оройн зоог барьж патиараа татуулаад ингээд л
хялбархаан амархан, аргаар зодог тайлуулчихъя. Дахин цаг заваа үрж
бэлтгэл хийж тэмцээнд орж амжилт гаргах гээд яадаг юм. Өмнөх арваад жилд
UFC MMA-яалаа. (сүүлийн хоёр жилд ч Jiu-jitsu-д найдвар муутай байна).
Дэлхийн дэвжээнээс нэг медальтай байна энэ л болоош дээ, эцэсдээ тохой,
шагай муутай болсон.

Нэвтрүүлгийг үзээд хүмүүс ойлгоно дэмжинэ,
гаргасан амжилт хөдөлмөр зүтгэлийг нь хүндэтгэх болно. Ингээд л мэргэн
сайхан шийдвэр амархаан гарчихваа. Шийдвэрийн дагуу нэврүүлэг хийгдлээ, гарлаа.

Нөгөө мэргэн шийдвэр ойлгомжгүйгээр эргэх нь тэр. Нөгөө амжилт бүтээлийн эзэн гавьяатай хүн маань хардагдав.

Энэ
нь хувь хүн талаасаа бус Монгол хүн гэдэг талаасаа хардуулав. Хэзээ
Монгол хүн UFC, MMA-д тоглож байсан юм орж ирэх болоогүй байна тэгээд ч
чадахгүй. Jiu-Jitsu гэдэг хүнд, бэрх бөхийн төрлөөр барилдах дундаа
зодолддог спорт Jiu-Jitsu-ээр барилдаж чадаж байж UFC MMA-д зодолдодог
юм. Түүнээс боксчин хүн яач ч чадахүй гэх мэтээр элдвийг сонссон боловч,
бусдыг хүндэтгэх ёстой эсэргүүцэж болохгүй. Харин нотлох л хэрэгтэй
болсон юм.

Ингэж нотлосоноороо өрөөл бусдад болон шинээр гарч
ирж буй тамирчдад үлгэр жишээ болж, урам зориг хайрлах энэ нь цаашид
монголын Jiu-Jitsu-ийн бөхчүүдэд сайн сайхнаар үлгэр дууриал болоосой
хэмээн бид хүсэж байлаа.

Сайн хүмүүс олон байдаг хойно. Зарим
сайхан сэтгэлтэй хүмүүс урам хайрлаж, баяр хүргэж, Энхээг бид мэдэлгүй
яахав, үргэлжлүүлэн бэлтгэлээ хий тэмцээндээ ороо !!!. гэж цахим шуудан
илгээж байлаа. Бүр Virginia-аас нөхөр нь стангийн багш хийдэг гэр бүл
хоёр бид сайн мэдэх учир цаашид амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна
тэмцээнээ үргэлжлүүлээрэй гэж мэндчилгээ дэвшүүлж байсан юм.

Английн
нэгэн үлгэр бий шүү дээ. Нэгэн муу нөхөр нөхрөө нүхэнд түлхэж
унагачихаад хоолойг нь боож алахаар шийдэж гогцоо унжуулсаныг нь
хоолойдоо биш хөлдөө дөрөөлж гишгүүр хийж нүхнээс гараад ирэхэд нь.
Харин нөгөө нөхрийг нь бух ирээд мөргөөд унагачихсан байсан тухай.

Сэтгэгдэл
дотор ганц нэгэн хүний бичсэн хардалтаас үүдэн: "Үнэхээр сайн мэдэхгүй
юм даа гэж бодсон нэг хэсэгт нь" Бөхийн нэр хүндээ хамгаалж үнэн зөв
ойлголт өгөх, ухаарал сэхээрэл авч өөрийгөө улам илүү хурцалж, цаашид
барилдаж үнэн мөнөөр нь амжилтаа бодитой үзүүлэх. Хэрэв амжилт гаргаж
чадахгүй бол 1000% бууж өгч гараа өргөж цаг тухай үед нь мэдээллэж
чадаагүй өнгөрсөн улирсан амжилтыг нэвтрүүлэгээр гаргасанд уучлаарай
гэж, уучлалт гуйх цорын ганц зам үлдсэнийг нь бид ойлгож байсаан.

Бид нарын дүгнэлт
Монголд
бокс тоглож байгаад америкт ирсээр new york-д бэлтгэлийн заал, гэр
хоёрыйн хооронд арваад жил болоход нь хэн ч түүний талаар мэдээлэл
бичээгүй байсан. Тийм зав бололцоотой хүн тэр үед байгаа ч үгүй. Энхээ ч
өөрөө тэр тухай хэнд ч хандаагүй, удахгүй дэлхийн дэвжээнээс медаль
авах болно тэр цагтаа л больё гэж бодож яваад нэг л бүрхэг өдөр гэмтэл
авчихсан. Асуудал ийм л бүрхэг байгаа учир Энхээ цаашид бэлтгэлээ
үргэлжлүүлэн хийж барилдах зайлшгүй хэрэгтэй болсон юм.

Угийн
шазруун, шаргуу, хөдөлмөрч, үнэнч, зантай Энхээ мөрөө тэнийлгэж,
нуруугаа эгцлэн, бэлтгэлдээ явсаар л байлаа. Үүгээр үл барам зарим
үзэгчид тэр амжилтыг нь цаг тухай үед нь мэдээлэхгүй яасан юм вэ? гэдэг
асуулт тавьж байлаа.
Ийм хурц асуулт хэн нэгэн тэр үед тавиагүй бол
Энхээ өнөөдрийн амжилтанд хүрэлгүй зодог тайлаад өнгөрөх байсан. Түүний
төрөлхийн авьяас, чадал болон олон жилийн бэлтгэл дасгалаар олж авсан
тулааны эрдэм хэнд ч үнэлэгдэхгүй дэлхийд танигдалгүй өнгөрөх байлаа.

Найзуудын шийдвэр
Тэгэхээр
одоо Jiu-jitsu-ийн тэмцээнд ороод амжилт гаргавал тэр бүрийг нь цаг
тухай бүрд нь баримт болгон мэдээлж байх нь зөв юм байна. Харин хэн
мэдээлэл бичих вэ? гэдэг асуулт гарч ирж хэд хэдэн зохиолч нийтлэлч
хүмүүстэй холбоо барилаа асуулаа. Ихэнх нь туслья дэмжие харин
мэдээллийг нь сайн тодорхой өгөөрэй гэдэг юм байна. Энэ нь ч зөв. Мэдээллийг
нь сайн өгөхийн тулд судлана. Энхээгээс асууна. Хүүгээсээ мөн асууна,
хариултыг нь бичиж авна хүнд өгөхийн тулд засна эмхлэнэ ойлгомжгүй зүйл
өгөхгүйг хичээнэ иймд бид өөрсдөө бичсэнээс ялгаагүй болчихаж байгаа юм. Ингээд
авгай хүүхэдтэйгээ гурвуулаа хамтарч байгаад ""Муу найздаа баяр
хүргэя"" гэсэн гарчигтай тэмцээний мэдээлэл бичлээ. Одоо ч алдаатай
бичсээр л байна. Ажлынхаа чөлөө заваар яаруу бичих юм даа.

Ингэж
л эхэлж мэдээллийг нь тавьсаар өнөөдөр -Дэлхийн аврагийн хошой мөнгөн
медальтан дэлхийд данслагдсан Монгол тамирчины- спортын амжилтын
мэдээллийг бичиж суугаадаа баяртай байна. Би цаашид бусад спортын
мэдээллийг мөн л бичих болно.Тэрээр өнөөдөр зодог тайлсан боловч
спортдоо үргэлжлүүлэн авьяас билгээ зориулж хойч үетэйгээ ажиллахаар
төлөвлөж байгаа.

Дэлхийн дэвжээнд гялалзаж яваа Н.Энхээд цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Б.Ганганхүү WI. USA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж