Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг Хөх толгойн шил гэдэг газарт согтуу жолооч айлын гэрийг дайрч дөрвөн хүний амь насыг хохироожээ. Тодруулбал, өчигдөр 16.00 цагийн үед жолооч А гэгч нь Range Rover маркийн автомашинаар иргэн О-гийн гэрийг дайрсны улмаас гурван эмэгтэй, нэг хүүхэд амиа алдсан байна.
Энэхүү хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Д.ЖАРГАЛ