Гэгээрлийн төвийн суралцах орчин таатай

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Гэгээрлийн төвийн суралцах орчин таатай

Сэлэнгэ аймгийн албан бус боловсролын 20-н  “Гэгээрэл төв” ажилладгаас дөрөв нь сумдын Засаг даргын Тамгын газрын дэргэд, 16 нь ЕБС-ийг түшиглэн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэж байна. Албан бус боловсролын төвүүдийн комьпютер, сурах бичиг, гарын авлага болон тоног төхөөрөмжийн хангалт сүүлийн гурван жилд 2.9 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн хичээлийн жилд дээрх 20 төвд 600 суралцагч дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд хамрагдаж, боловсрол нөхөн эзэмшсэн байна. “Дэлхийн зөн олон улсын байгууллагын Зүүнхараа, Сэлэнгэ хөгжлийн хөтөлбөрийн газар, “Тогтвортой амьжиргаа-2” төслөөс Цагааннуур, Алтанбулаг, Баянгол, Мандал, Шаамар, Сүхбаатар сумдын ”Гэгээрэл төв”-үүдийг тавилга, компьютер бусад техник хэрэгсэлээр хангаж өгчээ.

Р.Бумдарь /Сэлэнгэ/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж