Х.Золжаргал: Малчдад урамшуулал олгоно

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Х.Золжаргал: Малчдад урамшуулал олгоно

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргалаас ноолуурын экспортын татварын талаар тодрууллаа.

-Засгийн газраас ноолуурын салбарыг хэрхэн дэмжиж байна вэ?

-Үнэ нэмэгдэж байгаа болохоор ноолуурын үйлдвэрүүд түүхий эдээ худалдан авахад хүндрэл учирч байгаа. Тиймээс Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгө болох юм.

-Экспортын татварыг дахин сэргээх тухай яриа байгаа?

-Ноолуурт  экспортын татвар ногдуула­хаас өөр гарц байхгүй. Урьд нь килограмм тутамд 4000 төгрөгийн татвар авдаг байсан. Үүнийг 2009 онд хүчингүй болгосон. Одоо дахин сэргээх талаар ярьж байна.   

-Татварыг сэргээснээр гадны худалдан авагчдыг хазаарлахаас өөр үр дүн гарах болов уу?

-Авсан татвараараа дотоодын нийлүүлэгч­дэд дэмжлэг үзүүлдэг сан байгуулах зорилготой. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн малчдад урамшуулал олгоно гэсэн үг. 

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж