“American Airlines” Японы нислэгийн тоог буурууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

“American Airlines” Японы нислэгийн тоог буурууллаа

Японы газар хөдлөлт, цунамийн  дараах гамшигт  хамгийн их өртөж буй нь аялал жуулчлалын салбар болоод байна. Япон руу аялах аялагчдын тоо эрс буурснаас “American Airlines” нислэгийн тоог багасгажээ. Агаарын тээврийн тус компани ирэх сарын зургаанаас эхлэн Япон руу нисэх  өдөр бүрийн зургаан нислэгийг дөрөв болгож байна. “Delta”,  “Qantas” зэрэг олон агаарын тээврийн компаниуд ч мөн нислэгийн тоог багасгах болсноо мэдэгдээд байгаа юм. Япон руу аялах жуулчдын тоо буурсан нь энэ сарын 11-нд болсон газар хөдлөлтийн улмаас алдагдаж буй цацраг идэвхит бодисын айдас юм. Японы газар хөдлөлтийн дараа Япон-АНУ чиглэлийн нислэгийн тоо эрс буурсан аж. “American Airlines” Нью Йорк- Токио, Ханеда, Даллас- Токио, Нарита чиглэлийн нислэгийг түр хугацаанд зогсоогоод байна.  Энэ долоо хоногийн эхээр Японы агаарын тээврийн “Japan Airlines”  газар хөдлөлтөөс хойш олон улсын нислэгийн зорчигчдын тоо 25 хувиар буурсан гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр нислэгийн тоог багасгах болсон ч “American Airlines” Японы агаарын тээврийн компанитай хамтран ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс нислэгийн шинэ хуваарь гаргах болсноо мэдэгдсэн байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж