
Дорнод аймгийн Хэрлэн суманд Нийгмийн хэв журам хамгаалах газрын санаачилгаар “Хичээлийн шинэ жил- хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна. Уг арга хэмжээний хүрээнд Засаг даргын тамгын газар, Боловсрол соёлын газар, сургуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, сургуулийн нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн зөвлөл, оюутан сурагчид хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллага аж ахуй нэгжүүд төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдсан байна. Арга хэмжээний үеэр сургуулийн захиргаанаас эргүүл гаргаж ажлуулж, хяналт тавьсан бол Хэрлэн сумын хэмжээнд архи согтууруулах ундаа зарж борлуулдаг байгууллага аж ахуй нэгжүүдэд насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, оюутан сурагчдын уулзалт хүлээн авалтын захиалга хүлээн авахгүй байх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, ажиллах чиглэлээр Хүүхдийн байцаагч, Хэсгийн байцаагч нараар тус цэгүүдэд эргүүл хяналтыг тавиулах ажлыг зохион байгууллажээ. Мөн сургуулийн насны хүүхдүүдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн хэрэг, осол зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, жолооч нарыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнд оролцох явдлыг таслан зогсоох чиглэлээр замын цагдаагийн газраас хяналт тавьж ажилласан байна.
Э.Сар