Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү ирэх сарын эхээр Монголд ирнэ. Тэрбээр энэ удаад “Гурван охин” хамтлагийн бие даасан тоглолтод оролцохоор ирж байгаа юм. Нэг хэсэг дуучин Б.Амархүүг “Гурван охин” хамтлагийн продюсерээр ажиллана гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Б.Амархүү ч өөрөө “Надад ”Гурван охин” хамтлаг таалагдсан. Цаашид продюссерээр нь ажиллаж, хамтлагийг Улаан-Үд, Москвад гаргах бодолтой байгаа” хэмээн том ярьж байсан. Гэвч начир дээрээ Б.Амархүү продюссер хийхэд арай л жулдав бололтой. “Гурван охин” хамтлаг ч Б.Амархүүг продюссерээ болгох хүсэлгүй байгаа гэнэ. Тэд “Б.Амархүү манай хамтлагийн продюсерээр ажиллахгүй. Бид зөвхөн хамтарч уран бүтээл хийж байгаа” хэмээн “Гурван охин” хамтлагийнхан албан ёсны тайлбар хийлээ.
М.Анир