Рёо Ишикава 2011 оны бүх орлогоо Японд хандивлана

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Рёо Ишикава 2011 оны бүх орлогоо Японд хандивлана

Гольфын “дуулиан” Рёо Ишикава энэ жил гольфын спортоос олсон бүх орлогоо өөрийн төрөлх нутаг Японд болсон газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн ард иргэдэд хандивлах гэнэ. Түүнчлэн Kyodo News-ийн мэдээлснээр 19 настай залуу гольфчин энэ жил хийсэн берди бүрээсээ авах шагналаасаа тодорхой хувийг мөн сайн санааны үйлст зориулах ажээ. Хэрэв тэр өнгөрсөн жилийнхтэй адил төвшинд тоглож чадвал хоёр сая гаруй ам.долларыг нутаг нэгтнүүддээ хандивлах боломжтой юм. Тэрбээр өнгөрсөн жил 1,8 сая ам.долларын орлогоор Японы гольфын тур тэмцээний хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтын гуравт бичигджээ. Ишикава мөн өнгөрсөн жил 341 берди хийснээр тус тэмцээнийг тэргүүлсэн бөгөөд үүнийхээ шанд 400 мянган ам.долларын нэмэлт шагнал хүртсэн аж.  Харин энэ удаад тэрбээр берди бүрээс авах шагналаас 100 мянган иенийг нутаг нэгтнүүддээ хандивлах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж