Могойн голоос зэс олборлоно

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Могойн голоос зэс олборлоно

Австралийн нүүрс олборлолтын “Xanadu Mines” компани Булган аймгийн нутаг дэвсгэр дэх 488 шоо км талбай бүхий Могойн голын порфирийн зэсийн төслийг эзэмших эрхтэй болжээ. Монголд хайгуулын лиценз эзэмшдэг “Soduntag” компанийн бүх хөрөнгийг “Xanadu Mines”-ын охин компани “Xanadu Metals Mongolia” худалдан авснаар  Могойн голд зэсийн хайгуул хийх болсон юм. Могойн голын хайгуулын лицензэд хамаарах талбай нь Эрдэнэтийн зэс, молибденийн ордоос баруун хойно, 40 километрийн зайд оршдог байна. Могойн голын хайгуулын лиценз нь 488 шоо км нутгийг хамарсан, бараг судлагдаагүй хэсэг юм. 1999 – 2004 оны хооронд уг лицензийн  7 шоо км талбайд хийсэн өрөмдлөгийн судалгаагаар зэс, молибдени, алт, мөнгө, барийн өндөр агууламж дээжнээс нь илэрч байжээ. Могойн голын төслийг байршлын хувьд туйлын ашигтайн дээр Монгол дахь зэсийн судлагдаагүй хамгийн баялаг ордын нэг гэж тус компанийн захирал Брайн Торнтон үзэж байна. Зэсийн зах зээл Хятадын зэсийн хэрэглээнээс ихээхэн хамааралтай байгаа бөгөөд 2015 он гэхэд зэсийн эрэлт 25 хувиар өснө гэж  “Хаnadu Metals Mongolia ”  таамаглаж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж