Засгийн газраа гадаадын дипломатуудад танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

Засгийн газраа гадаадын дипломатуудад танилцуулав

Шинэ Засгийн газрын тэргүүн сайд нарын хамт өчигдөр Монгол Улсад суугаа элчин сайд, гадаадын дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг хүлээн авч, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ танилцууллаа.

Засгийн газар ард иргэдээ ажилтай орлоготой, авлига хээл хахуулийг устгаж, шударга ёс авчрах, үүрэг хариуцлага хяналттай болгох гурван зорилго тавин ажиллаж байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолсон. Шинэ Засгийн газрын анхны шийдвэрээр төрийн ордон  ард иргэддээ нээлттэй болж, төрийн түүхийн музейгээ үзэж сонирхдог энэ өргөөнд та бүхнийг хүлээн авч байна гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн дурьдаад, Засгийн газрын гишүүдээ товч танилцуулж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд  тодорхой өөрчлөлтүүдийг хийж, мөн үүрэг хариуцлагыг өөрсдөөсөө эхэлж байгааг ч тэмдэглэсэн. Гадаад харилцааны хувьд Засгийн газар залгамж чанараа хадгалж, гадаад бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ ч тэмдэглэв.  Хоёр хөршийн бодлогоос гадна гурав дахь хөршдөө найрсаг харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэл бий гэдгийг дурьдаад, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал монголын төрд чухал байр суурь эзэлсэн хэвээр байна гэдгийг онцоллоо. Мөн эрхэм зочид  Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй сонирхсон асуудлаар харилцан ярилцаж, төрийн түүхийн музейг үзэж сонирхлоо.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж