Уругвай улсын Эрүүл мэндийн сайд “Хөгжимчин Савина бус Шератон зочид буудлыг буруутан гэж үзэж байгаа юм. Эрүүл мэндийн яам тамхинд донтогсдыг бус тамхи татах боломж олгож, хууль зөрчсөн байгууллага, хүмүүсийг торгодог юм” гэж мэдэгджээ.
Хэвлэлийн хурал хийлгэж байсан хөгжимчин Савина ямар ч санаа зовсон шинжгүй янжуур асаан татаж эхлэхэд хэвлэлийн бага хуралд оролцож байсан сэтгүүлчид улс оронд олон нийтийн байранд тамхи татахыг хориглосон хатуу хууль үйлчилж байдгийг түүнд сануулсан байна. Гэвч хөгжимчин сануулгыг үл хайхран тамхиа үргэлжлүүлэн татжээ. Түүгээр ч зогсохгүй инээд алдан “Авсанд орсон ч гэсэн тамхиа барьсаар л байх болно” гээд инээд наргиан болгосон ажээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг