Монголын театрууд уулзалдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Монголын театрууд уулзалдаж байна

Хот, хөдөөгийн бүх театр, чуулгын дарга нар Сэлэнгэ аймагт цугларч байна. Дөрөвдүгээр сарын 1,2-нд тэд сургалт семинарт оролцоно. УДЭТ, ДБЭТ, ҮДБЭЧ-аас өгсүүлээд Хөгжимт драмын театрынхан гээд яг одоо бүгдээрээ уг сургалтыг зорьж байна.


Төрийн шагналт Б.Лхагвасүрэн даргатай Соёл урлагийн хорооноос энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Дашрамд сонирхуулахад Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулга сүүлийн үед тун эрчимтэй ажиллаж байгаа. Төрийн соёрхолт С.Сүхбаатартай хамтран “Буур хээрийн домог” нэртэй түүхэн сэдэвт бүтээлийг тавьсан тэд театрынхаа байшинг нэг тэрбум төгрөгөөр засварлаж, шинэчлэхээр болоод байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж