Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ярилцсан байна.
Монгол, Польшийн хамтын ажиллагааг салбар бүрт өргөтгөн бэхжүүлэхийн тулд дээд өндөр хэмжээний айлчлалуудыг хэрэгжүүлэх, мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт, ялангуяа уул уурхайн чиглэлээр харилцаагаа хөгжүүлэх нь чухал гэдгийг талууд онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн ирэх долдугаар сараас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийг Монгол Улс даргалах, Европын Холбоо /ЕХ/-г Польш улс тэргүүлэх, евростандартыг нутагшуулах чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ нөхцөл бололцоо нэмэгдэж байгааг энэ үеэр онлцон тэмдэглсэн юм байна.