Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 10.00 цагаас зарлаад байна. Тус хуралдаанаар Тавантолгойн ордоос иргэн бүрт эзэмшүүлэх хувьцааны асуудлыг авч хэлэлцэх юм. Одоо байгаа мэдээллээр иргэн бүрт 538 ширхэг хувьцаа эзэмшүүлнэ. Харин нэгж хувьцааны үнэ хэдэн төгрөгийн үнэтэй байх вэ гэдэг асуудал хараахан тодорхой болоогүй, Тавантолгойн ордод хамтран ажиллах консерциумыг шалгаруулсны дараа ордыг дахин үнэлж, мөн хувьцаагаа олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаснаар тодорхой болно гэсэн албан мэдээллүүд гарч буй. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэн бүрт олгох хувьцааг хэрхэн эзэмшүүлэх тухай асуудал тодорхой болох төлөвтэй байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж