Аяныг Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Оюуны өмчийн газар, Гадаад худалдааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо хамтран МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах ажээ.
Энэ үеэр мэргэжилтнүүд бизнес эрхлэгчдийн оюуны өмчийн тухай сонирхсон асуултанд хариулж, хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлэх, албан ёсны гэрээт борлуулагчдад тулгардаг асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаарх мэдээллийг өгөх юм байна.
Түүнчлэн аяны хүрээнд сонирхох болон хуурамч барааны болон чанартай импортын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг сонирхох боломжтой гэнэ.