Ногоон намын нэрийг булаацалдахгүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Ногоон намын нэрийг булаацалдахгүй гэнэ

ИЗН, МНН нэгдэж ИЗ-НН болж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор намуудыг нэгдэхийг эсэргүүцэж байсан хэсэг “Ногоон нам” гэх нэрийг авахаар УДШ-д хандах болсноо мэдэгдсэн. Үүнийг нь МАХН нь МАН болж нэрээ сольсны дараагаар үүссэнтэй адил зүйл болох нь хэмээн олон нийт харж байгаа юм. Энэ талаар ИЗ-НН-ын дарга Д.Энхбатаас тодруулахад “Тэдгээр хүмүүст шүүхээс Ногоон нам гэх нэрийг өгөх шийдвэр гаргасан тохиолдолд бид ямар нэгэн улс төрийн мэдэгдэл, зарга гаргахгүй. Хэрэв хуулийн дагуу авч чадвал би Ногоон намын нэрийг булаацалдахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Тэгээд ч үзэл бодлоороо нэгдэн 801 хүний гарын үсэг цуглуулан ямар ч хүмүүс нам байгуулж болно шүү дээ” гэсэн байна.

Б.Манд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж