Сайхан биеэ гайхуулна

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Сайхан биеэ гайхуулна

Монголын цуутай оддын нэг Д.Пүрэвсүрэн төрөөд сар гаруйхан болж байгаа
гэхэд формоо ердөө ч алдаагүйгээр барахгүй өнгө зүс нэмж, үзэсгэлэн төгс
болсныг бид харж байна. Тэрээр хайртай Монголжингоо хичээлд нь хүргэж
явахдаа манай дуранд өртсөн нь энэ. Төрж тэлсэн л бол жин нэмж, гэдэс
гүзээгээ унжуулан аахилдаг хүүхнүүдийн нийтлэг төрх, уламжлалт хэвшлийг
ийн Пүүжээ тас цохилоо. Хүн хүсвэл, дайчин байвал гоо үзэсгэлэнгээ 2
хүүхэд төрүүлсэн ч, төрөөд сар болсон ч ингэж хадгалж чаддаг болохыг бид
түүнээс харлаа. Аргагүй топ моделийн зангараг, хатуужил гэдэг энэ. Ер
нь түүнийг тун ч ухаалаг, хатуужилтай бүсгүй хэмээн ойр дотныхон нь
магтацгаадаг. Төрөхдөө хүртэл эмч нарыг бишрүүлсэн гэнэ лээ. Өнгөрсөн
7-р сарын 27-ны өдөр “Гурван гал” эмнэлэгт амаржиж, 2 дахь охиноо
төрүүлсэн тэрээр бараг ёо ч гэхгүй өөрөө төрж, сэтгэлийн хат,
тэвчээрээрээ эмч нараас өндөр үнэлгээ авсан аж.

Арван жилийн
ширээнээс босмогцоо алтны магнатын залуу гэргий болж, Монголжин охиноо
тэвэрч ээж болсон топ модель анх “Найм дахь гариг” хамтлагийн “Арван
жилийн дурсамж” дууны клипэнд тоглож олонд танигдаж байв. Тэр цагаас
хойш амьдралын сайн мууг, саар барааныг үзэж туулж яваа тэрээр гуч
хүрээгүй насандаа хоёр ч амьдрал зохиож байгаагийнх ухаан нэмж, хат
суулгаа биз гэлтэй. Хоёр дахь амьдралынх нь сонголт ”Занаду майнз”
компанийн хувь эзэмшигч Ганбаяр хүртэл топ моделийн хайр халамжинд
умбахдаа гадуур ховор хооллох болсон гэдэг. Тун ч сайн гэрийн эзэгтэй,
ажилч хичээнгүй  халуун дулаан гэргий болохыг ойр дотныхон нь ам
булаалдан магтацгааж байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж