Роддик зодог тайлж, Федерер тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Роддик зодог тайлж, Федерер тэмцээнийг орхилоо

Оны сүүлийн “Их дуулга” болох “Америкийн нээлттэй тэмцээн” тэмцээн арав дахь өдрөө үргэлжиж байна. Борооны улмаас хойшлогдоод байсан эрэгтэйчүүдийн шигшээ наймын сүүлийн тоглолтууд өчигдөр болж зодог тайлахаа мэдэгдээд буй АНУ-ын Энди Роддик (20), Аргентиний Хуан Мартин дель Потро (7) нарын тэмцэлд Лондонгийн олимпийн хүрэл медальт Потрогийн ялалтаар өндөрлөсөн байна. Роддик эхний үеийг 7:6-аар өөрийн болгосон ч удаах гурван сэтэд 6:7, 2:6, 4:6-аар дараалан ялагдсанаар теннисний карьераа өндөрлүүлж байна.

Тэмцээний дараа үеэр зодог тайлахаа мэдэгдээд байсан Роддикийн хувьд 2003 онд “Америкийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж, "Уимбльдон"-ы шигшээд гурван удаа (2003, 2004, 2009) шалгарч, ATP-ийн чансааг 2003 онд тэргүүлж байсан.


Роддикийг буулган авсан Хуан Мартин дель Потро (7) шигшээ наймд аваргаа хамгаалахаар тоглож буй Сербийн Новак Жоковичтэй оноолт таарчээ. Тэдний хувьд Лондонгийн олимпийн хүрэл медалийн төлөө тоглоход Потро илүүрхэж олимпийн хүрэл медаль хүртэж байсан юм.

Нөгөө хэсгээс хагас шигшээд шалгарах эхний эрхийг Лондонгийн аварга Энди Муррей аваад байгаа бол Рожер Федерер (1), Чехийн Томаш Бердых (6) нарын тоглолт сонирхолтой өрнөж Чех тамирчны ялалтаар өндөрлөжээ. Томаш Бердых 7:6, 6:4, 3:6, 6:3-аар ялалт байгуулж шигшээд шалгарах эрхийн төлөө Их Британы Энди Мюррейтай учраа таарлаа. 2010 оны "Умбльдон"-ы шигшээд шалгарч байсан Бердыхны хувьд "US OPEN"-ий хамгийн өндөр амжилтаа үзүүлээд байна.

Энэ жилийн "Уимльдон"-д түрүүлж, Лондонгоос мөнгө медаль хүртэж, ATP-н чансааг тэргүүлэх болсон "Швейцарь цаг" Рожер Федерерийг "Их дуулга"-ын 18 дахь цомын төлөө шигшээд шалгарна гэж олонхи таамаглаж байсан ч тэрбээр шигшээ наймд ялагдал хүлээж тэмцээнээ дуусгаж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж