Ерөнхий сайд аймгийн удирдлуудтай “Теле хурал” хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд аймгийн удирдлуудтай “Теле хурал” хийлээ

МУ-ын  ерөнхий  сайд  Н.Алтанхуяг аймаг орон нутгийн удирдлагуудтай сар бүр цаг үеийн байдлын талаар хуралдаж байхаар шийдвэрлэжээ. Гэхдээ хурлыг мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж дэлгэцээр нүүр нүүрээ харан “Теле хурал” хэлбэрээр  хийж байхаар болжээ. Өчигдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд анхны “Теле хурал” болж, ерөнхий сайд 16 аймгийн удирдлагуудтай холбогдон асуудлыг сонсож, зарим нэг үүрэг даалгавар өгсөн байна. Мөн орон нутгийн сонгууль ойртож байгаа энэ үед ажлаа хийдүүлж, засгийн унаа ашиглан төсвийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгаа хийхгүй байхыг Засгийн газрын тэргүүн хатуу анхааруулж, албан тушаалын хариуцлага тооцоно хэмээн урьдчилан санууллаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт, төсвийн орлогын төвлөрөлтэй холбогдон хөрөнгө оруулалтын санхүүжилт удааширсан, дулааны болон цахилгаан станцуудын асуудал  зэрэг  цаг үеийн чухал  асуудлын  талаар “Теле хурал”-аар  ярилцсан байна.

                                                                                                                                             Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж